Нэвтрэх кодууд
SIM карттай хамт өгөх PIN код нь картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
Зарим SIM карттай хамт өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд
шаардагддаг. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг дараалан гурван удаа буруу
оруулбал PUK буюу PUK2 код оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр код байхгүй
бол үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
PIN модуль нь таны SIM картны хамгаалалтын модуль дахь мэдээлэлд нэвтрэхэд
шаардагдана. Гарын үсэг зурах PIN нь дижитал гарын үсгэнд шаардагдаж болно.
Дуудлага хаах үйлчилгээ хэрэглэж байгаа үед дуудлага хаах нууц үг
шаардагдана.
Таны утас нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг
тохируулахдаа Цэс > Тохиргоо > Хамгаалал гэж орно уу.