Оригинал Nokia зайг таних зааварчилгаа
Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж оригинал Nokia зай ашиглаж бай.
Та оригинал Nokia зай авч байгаа эсэхээ шалгахын тулд Nokia-гийн албан ёсны
үйлчилгээний төв буюу борлуулагчаас худалдан авч, дараах үе шаттайгаар
голограм шошгыг нь шалга:
Эдгээр үе шатаар шошгыг амжилттай шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь
батлахгүй. Таны зай Nokia-гийн оригинал зай биш байж магадгүй гэх шалтгаан
байвал түүнийг хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны
засвар үйлчилгээний төв буюу борлуулагч дээр очиж тусламж хүс. Оригинал
гэдгийг нь баталж чадахгүй бол зайг худалдан авсан газартаа буцааж өг.