Nokia 2323 classic - Bluetooth утасгүй технологи

background image

Bluetooth утасгүй технологи

Bluetooth технологийн тусламжтай та радио долгион ашиглаж 10 метр (32 фут)

дотор байгаа таарах Bluetooth төхөөрөмжтэй утсаа холбох боломжтой.
Энэ төхөөрөмж дараах горимыг дэмждэг Bluetooth үзүүлэлттэй 2.0 + EDR нийцнэ:

ерөнхий нэвтрэлт, ерөнхий объект солилцоо, гар чөлөөтэй, чихэвч, объект

түлхэгч, файл дамжуулалт, хувийн бүсийн сүлжээний нэвтрэлт, dial-up сүлжээ,

үйлчилгээ нээх програм, SIM руу нэвтрэх, ба серийн холболт. Bluetooth

технологийг дэмждэг бусад төхөөрөмжтэй харилцан ажиллахын тулд энэ загварт

зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн дагалдах хэрэгслийг ашигла. Бусад төхөөрөмж

энэхүү төхөөрөмжтэй нийцэх эсэхийг тогтоохын тулд үйлдвэрлэгчдээс нь лавла.
Bluetooth технологи ашиглах функц нь зайны хүчдэл их шаардаж, улмаар зайны

цэнэгийг хурдан дуусгана.

Bluetooth холболт суурилуулах

Цэс > Тохиргоо > Холболт > Bluetooth гэж ороод, дараах үе шаттайгаар

суурилуул:
1. Утасныхаа нэрийг оруулахын тулд Миний утасны нэр-ыг сонго.
2. Bluetooth холболтыг идэвхжүүлэхийн тулд Bluetooth > Идэвхтэй гэж ор.

нь Bluetooth идэвхтэй байгааг заана.

3. Утсаа аудио өргөтгөлтэй холбохын тулд Дууны нэмэгдэл төхөөрөмж хайх гэж

ороод, холбогдохыг хүссэн төхөөрөмжөө сонго.

4. Утсаа тогтсон зайнд дотор байх Bluetooth төхөөрөмжтэй холбохын тулд

Холбоотой төх. > Шинэ төх. нэм гэж ор.
Олсон төхөөрөмж рүү гүйлгэж очоод Нэмэх-ыг сонго.
Утасныхаа нууц кодыг (16 хүртэл тэмдэгт) оруулж, өөр Bluetooth төхөөрөмжтэй

холбогдохыг зөвшөөр.

Хэрэв та аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа бол Bluetooth функцээ

унтраах буюу Миний утасны танигдац-ыг Далд дээр тавь. Та итгэж байгаа

төхөөрөмжөөсөө л Bluetooth холболтыг хүлээн ав.
Интернетэд компьютерээ холбох
Таарах компьютерийг PC Suite ашиглалгүй интернетэд холбохдоо Bluetooth

технологийг ашигла. Интернет хандалтыг дэмждэг үйлчилгээ үзүүлэгчийг

утсандаа идэвхжүүлсэн байх ёстой бөгөөд таны компьютер Bluetooth хувийн

талбайн сүлжээ (PAN)-г дэмждэг байх ёстой. Утасныхаа сүлжээнд хандах цэгийн

(NAP) үйлчилгээнд холбогдож, компьютертэй холбогдосны дараа, таны утас

автоматаар интернетэд холбогдох багц өгөгдлийн холболтыг нээнэ.